Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
2018 оны 2 сарын 1-р арав хоногт ХАА-н үйлдвэрлэлд цаг агаарынбайдал хэрхэн нөлөөлсөн тухай тойм
Агаарын температур: Агаарын дундаж температур энэ арав хоногт Тариат Хангай, Цахир, Өлзийт, ӨндөрУлаан, Чулуут сумдын нутгаар 20,6-23,7 градус, бусад сумдын нутгаар 15,0-19,5 градус хүйтэн байв. Агаарт өдөртөө Хангай, Өлзийт, Өгийнуур, ӨндөрУлаан, Чулуут сумдын нутгаар 9,0 -13,0 градус, бусад сумдын нутгаар 3,0-8,0 градус хүйтэн байлаа. Агаарт шөнөдөө Хангай ,ӨндөрУлаан, Цахир, Өгийнуур , Чулуут , Тариат, Өлзийт, Батцэнгэл сумдын нутгаар 31,0 - 36,0 градус бусад сумдын нутгаар 23,0 - 28,0 градус хүйтэн байна. Батцэнгэл, Хангай, ӨндөрУлаан, Чулуут, Өлзийт сумдын нутгаар 4-6 өдөр, Тариат, Өгийнуур, Цахир сумдын нутгаар 1-3 өдөр агаарт 30 градусаас дээш хүйтэрсэн байв.
Хөрсний гадаргын температур: Хөрсний гадаргын дундаж температур энэ арав хоногт Тариат, Эрдэнэмандал, Батцэнгэл, Өлзийт, ӨндөрУлаан, Хангай, Чулуут, Цахир сумдын нутгаар 21,0-26,0 градус, бусад сумдын нутгаар 17.0- 20.0 градус хүйтэн байлаа.Хөрсний гадарга дээр өдөртөө аймгийн нийт сумдын нутгаар 5,0 градус дулаанаас 12,0 градус хүйтэн байлаа. Хөрсний гадарга дээр шөнөдөө аймгийн бүх сумдын нутгаар 35,0-40,0 градус хүйтэн байлаа. Ихэнх сумдын нутгаар 1 - 8 удаа хөрсний гадарга дээр 40 градусаас дээш хүйтэрсэн байна.
Хур тунадас: Энэ арав хоногт 1-2 удаа цас орж 0,0 - 0,6 мм тунадас унасан байна. Эрдэнэбулган, Жаргалант, Цэцэрлэг, ӨндөрУлаан, Хангай, Хашаат, Хотонт сумдад 0,0 мм, Тариат суманд 0,2 мм, Батцэнгэл суманд 0,6 мм тунадас унасан байна. Бусад сумдын нутгаар цас ороогүй байна.
Салхи: Энэ арав хоногт аймгийн нийт нутгаар салхины хамгийн их хурд секундэт 7-18 метр хүртэл ширүүссэн бөгөөд хамгийн их хурд нь ихэнх сумдын нутгаар секундэт 10 -18 метр хүрсэн байна. 10 м/с дээш салхитай өдөр Хотонт сумын нутгаар 5 өдөр, Эрдэнэбулган , Тариат сумдын нутгаар 4 өдөр, Эрдэнэмандал, Хашаат сумдын нутгаар 3 өдөр, бусад сумдын нутгаар 1-2 өдөр ажиглагдсан байв.Батцэнгэл, Цахир сумдын нутгаар 10 м/с дээш салхитай өдөр ажиглагдаагүй байлаа.
Цасан бүрхүүл: Энэ арав хоногт 2-р сарын 10-ны өдрийн сумын төвийн ойролцоох хээрийн цасны хэмжилтээр цасны дундаж өндөр нь Хашаат , Төвшрүүлэх, Хотонт, Чулуут, Хангай сумдын нутгаар 6 -11 см, дундаж нягт нь 0,21 - 0,29 г/см3 , бусад сумдын нутгаар цасны дундаж өндөр 1-5 см , дундаж нягт нь 0,20 -0,23 г/см3 байна.
ХАА-н үйлдвэрлэлд цаг агаарын нөлөөлөл :МАА-н үйлдвэрлэлд мал оторлох, мал нэмэгдэл тэжээл бэлтгэх зэрэг ажлууд явагдаж байна.Малын усан хангамж Хангай, Цахир, Чулуут, ӨндөрУлаан, Хашаат ,Өгийнуур сумдын нутгаар сайн, бусад сумдын нутгаар дунд байна. Цас ихтэй газруудад мал бэлчээрлэлт хүндэрсэн байна.
ХААЦУ-ын инженер Н.Галдигмаа